
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас шалган, улмаар хэд хэдэн эрүүгийн гэмт хэрэгт АТГ-аас Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, сэжигтнээр тооцоод байгаа юм. Харин Ц.Элбэгдорж өдгөө Солонгост амьдарч байна. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр энэ сарын 3-нд БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрсийн жагсаалтад багтжээ. Мөн түүнийг ирмэгц албадан саатуулж, Төв аймгийн цагдан хорих төвд тусгаарлан шалгах холбогдох байгууллагын шийдвэр гарчээ.