Халдвартай Туркийн иргэн Ерөнхийлөгчийн тусгаарлагдаж байсан өрөөг голжээ

01/04/2020 624

Энэ сарын 28-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн Турк улсын Элчин сайдын Ахмет Язалын эхнэр, хүүхдээс COVID-19-ийн халдвар илэрсэн болохыг өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн.

Тэднийг одоо Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн байрлаж байсан өрөөнд хэвтүүлсэн гэнэ. 

Гэвч Элчин сайдын эхнэр тусгаарлагдсан өдрөөсөө эхлэн “тусгаарлагдах ёсгүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн, тусгаарлах өрөөг голж, монголчуудыг элдвээр доромжилсон гэж эмнэлгийн ажилтнууд ярьсан байна. Мөн УОК-ийн дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нартай уулзуулж, тусгаарлалтаас гарахыг шаардсан гэнэ.

Тэгвэл энэ талаар  ОБЕГ-ын дарга Т.Бадралаас тодруулахад, “Хүүхэд нь татаж унадаг өвчтэй юм билээ. Эхнэр нь сэтгэцийн өөрчлөлттэй байж магадгүй. Элчин сайд Ахмет Язалын зүгээс гэрээрээ тусгаарлагдах хүсэлт тавьж байсан. Мэдээж бид тэрхүү саналыг нь хүлээж аваагүй” гэсэн юм.

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022