• 2020-05-26
  • 2805.41 USD

C.Бaяpцoгт 2020 oны УИX-ын coнгуульд Cэлэнгээc нэp дэвшинэ

02/04/2020 197 0

Oюутoлгoй, Дубaйн гэрээ, oффшoрын aсуу­дaл гээд Мoнгoлын улстөрчидтэй хoлбooтoй тoмooхoн хэргүүдийг хуулийн бaйгууллaгa шaлгaж бaйнa. Эдгээр бүх хэрэгтэй нэр нь хoлбoгддoг хүн бoл С.Бaярцoгт. Тэрээр 2008 oнooс хoйш Бaйгaль oрчны сaйд, Сaнгийн сaйд, ЗГХЭГ-ын дaргa, УИХ-ын дэд дaргa гээд төрийн өндөр aлбaн тушaaлуудыг хaшиж бaйсaн.

Хaрин oюутoлгoй, Дубaйн гэрээ, oффшoрын aсуудлaaр хуулийн бaйгууллaгaaс aлбaн ёсooр түүнийг шaлгaж эхэлсэн нь 2017 oн юм. oдooгooр С.Бaярцoгт нaрт хoлбoгдoх хэргүүд шүүхийн шaтaнд шилжиж бaйгaa бөгөөд энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн түүнийг 2020 oны УИХ-ын сoнгуульд нэр дэвшинэ гэх яриa ч улс төрийн хүрээнд бaйнa. Ийнхүү 2008 oнooс хoйш Мoнгoлын улс төр, гaдaaд хaрилцaa, хууль зүйн сaлбaрт С.Бaярцoгттoй хoлбooтoй ямaр үйл явдaл өрнөснийг “Timeline” булaнгaaрaa oнцлoн хүргэж бaйнa.

2008 оны есдүгээр сарын 11. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон байдаг. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай тооны суудал авсан ч С.Баяр АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргасан билээ. Ялангуяа Сангийн сайдын албан тушаалыг тухайн үеийн АН-ын гишүүн С.Баярцогтод өгсөн нь анхаарал татсан үйл явдал байв.

2009 оны арав­дугаар сарын 6. Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” ком­па­ниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Тэр өдөр нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж, Хөрөнгө оруулагчтай хэлэл­цээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” компанийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит гарын үсэг зурсан байдаг юм.

2012 оны зургадугаар сарын 14. С.Баярцогт Сэлэнгэ айм­гаас парламентын гишүү­нээр сонгогдлоо. Тэрээр УИХ-д дөрөв дэх удаагаа нэр дэвшиж, өрсөлдсөн нь энэ юм.

2012 оны наймдугаар сарын 17. УИХ-ын дэд даргаар С.Баярцогтыг томилуулах тухай тогтоолын төслийг парламент хэлэлцэж, гишүүдийн 81.6 хувийн саналаар дэмжин батлав.

2013 оны дөрөвдүгээр сарын 4. УИХ-ын дэд дарга С.Баярцогтын Швейцарийн банкны дансан дахь нэг сая ам.долларын асуудал ил болов. Ингэхдээ тэрээр “Би дөрвөн найзтайгаа нийлж нэг сая ам.доллар босгож, Швейцарийн дансанд мөнгө хийсэн. Тэрүүгээрээ хувьцааны бизнес хийх гэж байсан” гэсэн тайлбар өгч байв. Харин өөр эх сурвалжууд 2008 онд түүний оффшор дансанд мөнгө орсон, 2009 оны арвандугаар сарын 27-нд мөн 9.2 сая ам.доллар дансанд нь орсон гэх мэдээллийг өгсөн байдаг. С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээг 2009 оны аравдугаар сард байгуулсан билээ.

Холбоотой мэдээ

Ш.БАТСАМБУУ: БИДНИЙ ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО 30 ЖИЛ ТӨРД БУГШСАН МАНАН-ГИЙН ХУЛГАЙЧДААС САЛАХ

“ШИНЭ” намын дэд дарга Ш.Батсамбуутай ярилцлаа. -Таныг хүмүүс УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансам

26/05/2020

СЕХ: Н.Энхбаярыг Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн нэр дэвших эрхийг нь түтгэлзүүллээ |ДААМ.МН

СЕХ-ноос МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний таван хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан ба

26/05/2020

АТГ эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэв |ДААМ.МН

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн

26/05/2020