Тэрбумтан шүүгч Н.Баярмаа Түлэнхийн төвийн газрыг хумсалж барилга барьж байна | DAAM.MN

21/01/2022 676

Манай улсад жилд 18-20 мянган иргэн түлэгддэг бөгөөд тэд бүгд эмнэлгийн үйлчилгээ авч чаддаггүй. Учир нь Түлэнхийн эмнэлгийн барилга хүн эмчлэх нь байтугай хөл гишгэх ая даахгүй болсон учир 10 жилийн өмнө акталснаас хойш Түлэнхийн эмнэлгийн үйлчилгээг ГССҮТ-ийн нэг буланд 35 ортойгоор явулж байна. Ийнхүү ор хүрэлцдэггүй учраас түлэгдэж, хөлдсөн иргэд гэрийн нөхцөлд шархаа эмчлэх хатуу шаардлагатай нүүр тулж, өнгөрсөн 10 жилийг үдэж байна.

Түлэнхийн эмнэлэг актлагдахаас өмнө тус эмнэлэг 14500 мкав газартай байсан. Харин өнгөрч буй 10 жилийн хугацаанд нийслэлийн үе үеийн Засаг дарга нар газрыг нь хэсэгчлэн, хуваан зарсаар нийт газрынх нь 60 хувь нь өнөөдөр үгүй болоод байна.

Алдагдсан нийт газрын хэмжээ 9000 орчим мкав бөгөөд одоогийн байдлаар хоёр компани, нэг ТББ тухайн газрыг хуваан авсан мэдээллийг бид цуглуулаад байна.

Сурвалжлагынхаа энэ дугаарт, Түлэнхийн эмнэлгийн газраас 2376 мкав газрыг эзэмшиж, газар дээрээ 12 давхар орон сууц сүндэрлүүлсэн “Хамтын шийдэл” ТББ-ын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Хамтын шийдэл ТББ-ыг Г.Энхбаяр, Н.Баярмаа нар эзэмшдэг.

Эх сурвалж: Цахиур.мн

Холбоотой мэдээ

300 тэрбум төгрөгөөр 50 га талбайд хүлэмж барихад нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангана | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус компани

17/05/2022

Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон хүүхдийг олжээ | DAAM.MN

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар /аймгийн төвөөс б

17/05/2022

Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олджээ | DAAM.MN

Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олд

17/05/2022