Ц.Билэгтсайхан: Цагаан сарыг зөвхөн гэр гэртээ тэмдэглэх уриалгыг дагах шаардлагатай байна | DAAM.MN

21/01/2022 319

ХӨСҮТ Ц.Билэгтсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Манай улсад сүүлийн долоо хоногт тохиолдлын тоо 2-3 мянга болж нэмэгдсэн. PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан бол. Өнөөдрийн байдлаар 25 хувь болжээ. Нийслэлд тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт тохиолдлын тоо нэмэгдэж байна.  Омикрон хувилбарын хувьд хүүхдийн өвчлөл ихсэж байна. Нийт өвчлөлийг насны бүлгээр нь харьцуулж харвал 0-4 насны хүүхдүүд 26.6 хувь, 5-11 насны хүүхэд 46.3 хувь байна. Вакцинд хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байна. Омикроны давлагаатай зэрэгцээд томуу, томуу төст өвчний дэгдэж байна. Сүүлийн долоо хоногт томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд байна. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд биш, зөвхөн гэр гэртээ тэмдэглэх уриалгыг дагах шаардлагатай байна. Нийт тохиолдлын 91 хувь нь омикрон хувилбар байна.

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022