Эрээн -Замын-Үүд боомтын үйл ажиллагаа жигдрээд, хэвийн байдалдаа орох магадлалтай байна | DAAM.MN

21/01/2022 262

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Гантулга “Эрээн-Зам-Үүд боомтоор ачаа бараа оруулаад 10 хонож байна. Энэ хугацаанд улсын хилээр 9857 тонн ачаа бараа нэвтрүүлсэн. Эрээн -Замын-Үүд боомтын үйл ажиллагаа жигдрээд, хэвийн байдалдаа орох магадлалтай байна” гэлээ.

Үргэлжлүүлэн холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Тэд “Одоо ачаатай орсон чингэлгийг татах ажлыг хийж байгаа. Гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар нь оруулж байгаа. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 504 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа. Одоогоор бүрдүүлэлт хийгдээгүй 51 чингэлэг хүлээгдэж байна.  549 чингэлэгнээс Улаанбаатар төмөр замаар 47 чингэлэг орж ирсэн. Өргөн царигаар Эрээн өртөөнөөс бараа бүтээгдэхүүн татан авах боломжийг судалж байна. Мөн нарийн царигаас БНХАУ-руу явах ачаа өгөх чиглэлээр хамтарч ажиллаж байна.Хоногт есөн галт тэрэг өгч байна. Энийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тээвэрлэлтийн тарифын хувьд, Эрээнээс 0 цэг хүртэл 1 сая 800 мянган төгрөгийн зардал гарч байна. 0 цэгээс худалдан авагчид ачилтын төлбөр төлж байгаа. Энэ нь нэг ачаатай чингэлэгийн дунджаар 200 орчим мянган төгрөг болж байна. Ингэхлээр Эрээнээс Замын-Үүд хүртэл 2 сая хүртэлх төгрөг төлж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл жолооч нар 2.5- 3.5 сая хүртэлх мянган төгрөгөөр татаж байна. Тэгэхээр дунджаар таван сая төгрөгөөр ачаа барааг татаж байна” гэв.

Холбоотой мэдээ

Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон хүүхдийг олжээ | DAAM.MN

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар /аймгийн төвөөс б

17/05/2022

Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олджээ | DAAM.MN

Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайгаас нэг хүний цогцос олд

17/05/2022

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнс

17/05/2022