Их хэмжээний адууны өлөн гэдэс нууцаар хил гаргахыг завджээ |ДААМ.МН

03/04/2020 313

Адууны өлөн гэдэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг Гаалийн ерөнхий газраас илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр өнөөдөр (2020.04.02-нд) Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай буюу нийт 560 кг адууны өлөн гэдсийг нууцаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан байна.

Ийнхүү үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа бөгөөд адууны өлөн нь тарифын бус хязгаарлалттай бараа ажээ. 

Зөрчлийн тухай хуулийн 11.21.11-д

 Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. 

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021