Шинээр илрэх халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд хүмүүсийн тоо нэмэгдсээр байна | DAAM.MN

21/01/2022 257

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэхдээ, “ХӨСҮТ-д хүнд болон хүндрэх эрсдэл өндөртэй, хатгаатай хүмүүсийг хэвтүүлэн эмчилж байгаа. Үүнтэй холбоотой одоогоор эмчлүүлж буй нийт өвчтөний 60 орчим хувь нь эмнэл зүйн хувьд хүндэвтэр, 35 хувь нь хүнд, 10 хувь нь хөнгөн, 2.5 хувь нь нэн хүнд ангилалд байна. Гэхдээ эрсдэлт бүлгийн хүмүүс хүндрэх эрсдэл өндөр гэдгийг анхаарч, халдвараас сэргийлэх, халдвар авсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх, хүндрэлийн шинж илэрвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Хөнгөн болон хүндэвтэр оноштой хүнд амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг хамар битүүрэх, хоолой аргаж хөндүүрлэх, хуурай ханиалгах, хөнгөн халуурах зовуурь илэрч байна. Харин хүнд болон нэн хүнд өвдөж буй хүмүүст амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг давамгай илэрч байгаа аж.

Шинээр илрэх халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон нэн хүнд  хүмүүсийн тоо бага багаар нэмэгдсээр байгаа. Биеийн байдал нэн хүнд байгаа хүмүүсийн ихэнх нь өндөр настай, хавсарсан өвчтэй байгаа учраас заавал эмчийн хяналтад эмчилгээгээг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг тэрбээр санууллаа.

Холбоотой мэдээ

Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ | DAA.MN

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Н

17/05/2022

Нийслэлийн удирдлагууд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа | DAAM.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах алба

17/05/2022

Улаанбаатар хотод 19-21 градус дулаан байна | DAAM.MN

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав

17/05/2022