
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Н.Содномын гудамжинд авто замын зорчих хэсгийн дор байрлах 53, 54 дүгээр байрны гадна халаалтын шугамд гарсан гэмтлийг энэ сарын 21-ний өдрийн 09.00-22.00 цагийн хооронд засварлах ажлыг хийх болжээ.
Иймд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба