Израилд сургуулиудад тогтоосон хязгаарлалтыг цуцална | DAAM.MN

21/01/2022 221

Израилын эрх баригчид нэгдүгээр сарын 27-ноос боловсролын байгууллагуудад тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж, сурагчдад долоо хоногт хоёр удаа эсрэг биетийн шинжилгээ хийхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннет мэдэгджээ.

 

“Ирэх пүрэв гаргаас бид “Шинжилгээ ба сургалт” үйл ажиллагааг эхлүүлнэ. Бүх хүүхэд долоо хоногт хоёр удаа коронавирусний шинжилгээ өгөх бөгөөд сургуулиудын танхимын сургалт урьдын адил явагдана” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

 

Түүний хэлснээр, уг журмын дагуу 18 хүртэл насны бүх хүүхэд сургуульдаа явахаасаа өмнө ням гаргийн өглөө эхний шинжилгээг, хоёр дахийг нь лхагва гаргийн өглөө өгнө. Шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан хүүхдүүд танхимын хичээлдээ үргэлжлүүлэн суух бол “эерэг” гарсан хүүхдүүд гэртээ эмчилгээ хийлгэнэ.

 

“Энэхүү шинэ журам нь цэцэрлэг, ясли, сургуулийн бүх насны хүүхдүүдэд хамаарна. Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн халдвар авсан хүмүүстэй хавьтал болсон сурагчид тусгаарлагдах шаардлагагүй” гэж Израилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

 

Харин шинж тэмдэг илэрсэн суралцагчид “гэртээ үлдэж, коронавирусний шинжилгээ өгөх шаардлагатай байна”.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Камбожийн ой устаж байна | DAAM.MN

Стунг Тренг мужийн Пнонг үндэстний цөөнх өөрсдийн Кбал Ромеас тосгоны эргэн тойрон дахь ойн модыг ус

13/05/2022

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ (USAID)- ЫН МАНИЛА ДАХЬ ОФФИСЫН ТЭРГҮҮН БОЛОН БУСАД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ | DAAM.MN

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэрг

12/05/2022

Путин албан тушаалтнууддаа Сибирийн түймрийг унтраах даалгавар өгчээ | DAAM.MN

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийн удирдлагуудтай уулзахдаа С

12/05/2022