АТГ: 21 аймаг, есөн дүүргийн цахим хуудсанд үнэлэлт хийв | DAAM.MN

21/01/2022 205

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт заасан “авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх” чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 онд дараах байгууллага, албан тушаалтанд Зөвлөмж хүргүүлэв. Үүнд:

  • Их, дээд болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр дамжуулан шударга ёсны хандлагыг төлөвшүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдад;
  • Дорнод аймгийн албан ёсны цахим хуудсанд хийсэн үнэлгээнд үндэслэн ил тод байдлыг хангах талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газарт;
  • Зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд;
  • Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн сайдад,
  • Авлигын гэмт хэрэг үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад;
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад;
  • Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, мөрдөгчийн мэдэгдлийн гүйцэтгэлийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газарт.

Төрийн байгууллагын цахим хуудасны мэдээллийн ил тод байдалд үнэлгээ хийх аргачлалыг баталж, төрийн байгууллагуудын цахим хуудсанд үнэлгээ хийх ажлыг үе шаттай зохион байгууллаа. Энэ дагуу яам, агентлаг, 21 аймгийн болон нийслэлийн 9 дүүргийн цахим хуудасны ил тод, нээлттэй байдалд үнэлэлт дүгнэлт хийж, зөвлөгөө өгөв.

Ташрамд дурдахад, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор 2020 онд 21 аймгийн албан ёсны цахим хуудсанд үнэлгээ хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ.

Эх сурвалж: АТГ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнс

17/05/2022

Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ | DAA.MN

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Н

17/05/2022

Нийслэлийн удирдлагууд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа | DAAM.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах алба

17/05/2022