“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна | DAAM.MN

21/01/2022 212

Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Toyota Motor” коронавирусний халдвар дэгдсэний улмаас нэгдүгээр сарын 21-24-ний хооронд дотоодын 11 үйлдвэрийнхээ 21 үйлдвэрлэлийн шугамыг түр зогсоохоор болжээ.

Энэ нь дэлхийн хэмжээнд хагас дамжуулагч болон эд ангиудын хомсдол үүсээд буй асуудлыг улам хурцатгана гэж Японы “Nikkei” сонин баасан гарагт мэдээлэв.

Үйлдвэрлэлийн шугамуудыг зогсоосноор “Toyota Motor” компани нь алдартай “Land Cruiser” жийп машиныг нь оруулаад нэгдүгээр сард 47 мянга орчим автомашин үйлдвэрлэж чадахгүй болоход хүрч магадгүй гэж тус сонины шинжээчид тооцоолжээ. Үйлдвэрүүдийн ажилчдын дунд коронавирусний “омикрон” хувилбар илэрсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийг түр зогсоосон байна. Үүний улмаас “Toyota Motor” энэ санхүүгийн жилийн автомашины үйлдвэрлэлийн ерөнхий төлөвлөгөөгөө шинэчлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Камбожийн ой устаж байна | DAAM.MN

Стунг Тренг мужийн Пнонг үндэстний цөөнх өөрсдийн Кбал Ромеас тосгоны эргэн тойрон дахь ойн модыг ус

13/05/2022

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ (USAID)- ЫН МАНИЛА ДАХЬ ОФФИСЫН ТЭРГҮҮН БОЛОН БУСАД ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ | DAAM.MN

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэрг

12/05/2022

Путин албан тушаалтнууддаа Сибирийн түймрийг унтраах даалгавар өгчээ | DAAM.MN

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийн удирдлагуудтай уулзахдаа С

12/05/2022