Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ | DAAM.MN

21/01/2022 122

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ.

Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан баяр хүргэж, амжилт хүсэв.

Тэмцээнээр дамжин хүүхэд, залуусын инженерийн сэтгэлгээ хөгжиж, энэ чиглэлээр суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэн, улмаар ирээдүйн шилдэг инженерүүд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон тэмцээнд 11 орны 21 баг өрсөлдсөн байна. Индонези Улсын баг Гран При шагнал хүртсэн бол Ц.Хүрэлбаатар багштай ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баг дэд, удаах байрыг БНХАУ-ын баг эзэлжээ.

Энэ удаагийн тэмцээний дүрмийг МЭӨ 770-476 оны үед Хятадад гадны зочин гийчдээ цэнгүүлэхээр “Саванд сум харвадаг” тоглоом тоглуулдаг байсан уламжлалаас сэдэвлэн боловсруулсан байна.

Тэмцээнийг жил бүр өөр өөр улсад зохион байгуулдаг  бөгөөд тухайн улсын ёс заншил, уламжлал, өв соёлыг үндэслэн дүрмийг  боловсруулдаг тул даалгавар нь ялгаатай байдаг.

2019 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, МҮОНРТ хамтран “ABU Robocon-2019 Mongolia” олон улсын тэмцээнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байсан.

Тэгвэл хэсэг хугацаанд тасалдаад байсан МҮОНРТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг энэ жилээс Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнс

17/05/2022

Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ | DAA.MN

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Н

17/05/2022

Нийслэлийн удирдлагууд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа | DAAM.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах алба

17/05/2022