
Засгийн газраас ААН-үүд рүү чиглэсэн долоон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнд, ААН-үүдийг зургаан сарын хугацаанд 26 хувийн НДШ төлөхгүй байх зохицуулалт багтсан юм.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмэлт мэдээлэл өгөх үеэрээ,
Нэгт:Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.
Хоёрт:Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.
Гуравдугаарт: тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй гэж мэдэгдсэн.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.04.06/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ “Вирүсийн тархалтаас үүдэж, эдийн засаг саармагжиж буй үзэгдлийг дайны нөхцөл байдалтай адилтган үз. Одоо л ажил олгогчдоо дэмжихгүй бол улс даяараа улам хор уршгийг урт хугацаанд үүрнэ. Тэгэхээр НДШ-ийн хасалтыг нийтэд нь хамруулах ёстой. Төрийн албан хаагчид, Төрийн өмчит ААН-үүд, тендер зарлагддаг компаниудыг ч бас НДШ чөлөөлтөд оруул“ гэсэн байна.
Ерөнхий сайдын саналыг бүлгийн хурлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэхээр ярилцлаж байгаа юм.