• 2020-05-25
  • 2801.2 USD

О.Баасанхүү 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгчээ

07/04/2020 159 0

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас УИХ-д сонгогдсон ч өдгөө нам бус болсон. Учир нь тэрбээр намын дарга Н.Энхбаяртайгаа түнжин хагарч, албан тушаалыг нь булаах гэж оролдсон ч бүтэлтэй зүйл болоогүй. Улмаар тэрбээр АН-д талтай болсон. Өнгөрсөн онд гэхэд л О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэж, бүлэг байгуулан хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн талаараа мэдээлж байв. Өнгөрсөн хугацаанд түүнийг АН-д элсэх гэж байгаа талаар мэдээлэл гарч байсан ч үгүйсгэж байсан. Хэд хоногийн өмнө гэхэд л түүнийг АН-д элсэхээр болсон, гишүүнээр бүртгэж, тун удахгүй үнэмлэхийг гардуулна.  2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгчээ.  Түүний нэр сонгуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгөө өгсөн гишүүдийн нэрсийн жагсаалтад байна. 

Холбоотой мэдээ

СЕХ-нд 13 нам, 137 бие даагч, дөрвөн эвсэл баримт бичгээ хүргүүлжээ

Их Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчдын баримт бичгийг хүлээн авч дууссанаа Сонгуулийн

22/05/2020

“С.Эрдэнэт+49” хувь буюу тойргоор хүчиндэгч нарыг зүгээр орхихгүй| ДААМ.МН

АН-ын 100 сая төгрөгийн босгыг давж, нэр дэвшихээр горилж байсан 200 орчим горилогчдоос дөнгөж 30 г

22/05/2020

Гэмт хэрэгт татагдан шалгагдаж байгаа нэр ДЭВШИГЧИД

Ирэх дөрвөн жил төрийн жолоо атгалцахаар өрсөлдөж байгаа улстөрчдийн цөөнгүй хэсгийнх нь “түүх” төр

21/05/2020