Сургалтын төлбөрийн хугацааг хойшлуулахыг иргэд хүслээ

08/04/2020 1011

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд их, дээд болон хувийн сургуулийн сургалтын төлбөрийн төлөх хугацааг хойшлуулах талаар иргэдээс санал ирүүлжээ. Тус яаманд ирсэн өргөдөл, дуудлагын дийлэнх хувийг дээрх асуудалтай холбоотой санал, хүсэлт эзэлж байгаа аж. Тодруулбал, салбарын яамнаас нэг сар гаруйн хугацаанд нийт 395 өргөдөл, санал хүсэлт, гомдол хүлээн авсан байна.

Иргэдийн зүгээс их, дээд сургуулийн цахим сургалтын чанар, хүртээмж, үр дүнг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг яамнаас нэгдсэн журмаар авч өгөх, их дээд болон хувийн сургуулийн сургалтын төлбөр төлөхтэй холбоотой гарч буй хүндрэлийг багасгах, төлбөр төлөх хугацааг хойшлуулах, боломжтой бол цахим сургалт явагдаж байгаатай холбоотой хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж шийдвэрлэхийг хүсчээ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг хамгийн их лавласан байна.

“Covid-19” вируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас иргэдийн санал хүсэлт, гомдол мэдээллийг 1800-1209 тоот шуурхай утас, 1209@mecs.gov.mn цахим хаягаар авч байгаа ажээ.

Холбоотой мэдээ

 Сэлэнгэ аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | DAAM.MN

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159

20/05/2022

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна | DAAM.MN

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн

20/05/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

20/05/2022