
Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал Ардчилсан Намын удирдлагын бүтцэд өөрчлөлт оржээ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ. Тэрбээр хөдөө орон нутагт нэр дэвших юм байна. Харин намын дарга С.Эрдэнийн зүгээс түүнийг дэд даргаар томилох санал гаргаж, дэмжигдсэн байна. Харин Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг томилсон байна.