
Иргэн Д.Халиун, Ж.Сандагдорж нар өнөөдөр хэвлэлд хандсан. Энэ үеэр Д.Халиун “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэж ЯРЬСАН юм.
Мөн Ж.Сандагдорж “Г.Загдаа “Зөв амьдрах ухаан” төвд байгаа хүмүүсийг зоддог, дарамталдаг. Гурван хүүхдээ тэндээс авч чадахгүй явна” гэж мэдэгдэл хийсэн. Тэгвэл “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн гэрийн гадаа ГБХЗГ, цагдаагийн алба хаагчид болон хэвлэл мэдээллийхэн очиж үнэн байдлыг мэдээллээ

