Хэвлийгээрээ турж чадахгүй байгаа хамгийн том 5 шалтгаан | ДААМ.МН

11/04/2020 938

Урин дулаан цаг наашилж, хүн бүр л хэрхэн турах тухай бодож суугаа гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа өмд давж унжсан том гэдсээ хараад, өдөр бүр яана даа гэж толгойгоо өвтгөж суугаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь өнөөдөр та бүхэндээ яагаад хэвлийгээрээ турж чадахгүй байгаа 5 үндсэн шалтгааныг танилцуулахаар бэлтгээд байна.

Таны унжаад байгаа гэдэс чухам ямар төрөлд багтахыг мэддэггүй

Хэвлийгээрээ турж чадахгүй байгаа шалтгааны нэг нь гэдсээ чухам ямар төрлийнх гэдгийг нь тодорхойлж чадахгүй байгаад оршино. Хэвлийн таргалалтыг 5 ангилж үздэг бөгөөд бүгд өөр өөр шалтгаанаас үүдэлтэй байдаг. Та эхлээд өөрийнхөө гэдсийг чухам юунаас үүдэлтэй мэдэж аван, үүний дагуу багасгах, тураах аргуудыг судалж үзээрэй.

Жинд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг

Өдөр бүр жингээ үзэж, нэмэх буурахд хамаг анхаарлаа төвлөрүүлж, яг л жинд донтсон мэт аашлах нь таны гэдэс багасахгүй байгаа нэгээхэн шалтгаан юм. Жингээ үзэхэд хүссэн үр дүн тань гарч ирэхгүй тохиолдолд, өөртөө гутарч, бухимдаж, стрессдэж эхэлдэг. Харин стрессдэх үед ялгарах кортизол даавар нь таргалалт руу хөтлөх хамгийн том хүчин зүйл болно. Дээрх зурагт харуулсан стрессийн үед үүсэх том гэдэс тань дээр биелэлээ олно гэсэн үг. Иймд жинд биш, нүдэнд харагдах үр дүнд анхаарлаа хандуулж байгаарай.

Олон төрлийн дасгал хөдөлгөөн хийдэггүй

Дасгал хөдөлгөөн хийх бол өөх шатаах хамгийн том хүчин зүйл болдог. Гэхдээ зөвхөн нэг төрлийн, нэг дасгалаа байнга хийх нь таныг тураахгүй гэдгийг сайн санаарай. Олон төрлийн дасгал хийхээс гадна өдөр ирэх тусам тоог нь нэмэгдүүлж, илүү их хөлөрч, өөрийгөө дайчилж байх хэрэгтэй. Хүний бие юманд амархан дасдаг тул, дасал болсон хөдөлгөөн нь биед нөлөө үзүүлэхээ больчихдог. Тиймээс өдөр бүр өөрийг, илүү их тоогоор хийж байгаарай.

Стресс бухимдал

Таныг тураахгүй байгаа хамгийн том дайсан юу болохыг мэдэх үү? Энэ бол стресс бухимдал юм. Хэчнээн хоолоо хорьж, дасгал хийж хөлсөө урсгалаа ч, турж чадахгүй байгаа бол сэтгэл санаа бэлтгэх ёстой. Сэтгэл санаа амгалан тайван байснаар, турах явц илүү хурдацтай, үр дүнтэй явагдах юм. Тиймээс сайхан бие галбиртай болохыг хүсч байгаа бол эхлээд стресс бухимдлаас хол байх тал дээр анхаараарай.

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022