Б.Янжмаа: БНСУ-д эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрч байна

11/04/2020 479

ЭМЯ: Дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давж, халдварын тохиолдол 1.6 саяд хүрчээ.

Испани, Их Британи, Испани, Франц зэрэг улсууд нас баралтын тоогоор тэргүүлж байна. 

Европ тивд халдварын тархалтын хязгаарлах зорилгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг улс орнууд сунгаж буйгаа мэдэгдсээр байна.

Тухайлбал, Итали улс хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 3-н хүртэл сунгаснаа зарласан бол Ирландад мөн гэрийн хориог тавдугаар сарын 5-н хүртэл сунгасан байна.

АНУ-ын Нью Йорк муж халдварын оргил үеийг давсан байж магадгүй гэж мэргэжилтнүүд мэдээлж байна. Тус муж улсын хэмжээнд өдөрт эмнэлэгт шинээр хэвтэж буй өвчтөнүүдийн тоо өмнөх өдрөөс нэг хувиар буурчээ.

Мөн АНУ-ын Калифорни муж улсад халдварт өртөж, эсрэг биеийн шинжилгээ үүссэн эсэх шинжилгээг Баасан гарагаас хийж эхэлнэ гэж мэдээлсэн. Энэ төрлийн шинжилгээг АНУ-ын бусад муж улсуудад хийнэ гэдгийг Холбооны засгийн газраас урьд нь мэдээлж байсан юм.

Турк улсын Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр тус улсад 24 цагийн хугацаанд 98 хүн нас барж, лабораториор баталгаажсан халдварын шинэ тохиолдол 4,747-оор нэмэгдсэн байна. Халдварын улмаас тус улсад нийт 1,000 гаруй хүн нас бараад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор тус улсад 31 хотыг хамруулсан хөл хориог Баасан гарагаас эхлэн хоёр хоногийн хугацаатай мөрдүүлэхээр болжээ.

БНСУ-д коронавирусийн халдвар аваад эдгэрсэн гэж үзсэн 91 хүнээс дахин халдвар илэрсэн талаар Баасан гарагт тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн захирал олон нийтэд мэдээлжээ.

Тэрбээр, “Өвчтөнүүд шинээр дахин халдвар авсан гэхээс илүүтэйгээр вирус дахин эдгэрсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа” хэмээн хэлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор дээрх тохиолдлуудад тархвар зүйн болон эмнэлзүйн нарийн судалгаа хийж эхэлжээ.

Харин БНХАУ-д 46 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний дийлэнх нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Мөн тус улсад шинж тэмдэггүй халдварын 34 тохиолдол бүртгэгджээ” гэв.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэгцлэхийг анхааруулав | DAAM.MN

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдэд хандаж дотоод асуудлаа цэ

21/10/2021

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ | DAAM.MN

“Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага

21/10/2021

“Хакер” Б.Сэмжидмаа 19 саяар витамин ууж биеэ энхрийлжээ | DAAM.MN

Олон удаагийн илт буруу шийдвэр, арга хэмжээ, эрх мэдэлтнүүдийн эдэлж байгаа “дабль стандарт” зэ

21/10/2021