Л.ЭРДЭНЭЧИМЭГ Г.УЯНГА НАР ПАРЛАМЕНТАД ДАХИН ТУХЛАХ ОРОН ЗАЙ ҮЛДСЭН ҮҮ?

18/01/2020 329

УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ цаг үед хэн хэн ямар намаас нэр дэвших вэ гэдэг нь тодорхой болж байна.

Тухайлбал өнгөрсөн сонгуулиар харамсалтайгаар өвдөг шороодсон Л.Эрдэнэчимэг , Г.Уянга нар 2020 онд дахин дэвших талаар аль хэдийн яригдаж эхэлсэн. Парламентийн хүчирхэг эмэгтэйчүүд гэгдэж байсан тэдний хувьд Төрийн ордонд сархад зооглон суухдаа архи, тамхи, секс гурав хүний насан туршийн хэрэглээ хэмээн бичлэг хийлгэж, нөгөөх нь тараасан хэрэгт унасан. Энэ дуулианы балагаар дахин сонгогдох боломжоо ч алдсан юм.

 Ямартай ч УИХ-ын гишүүн асан Г.Уянга 2012-2016 онд гишүүн байхдаа улстөрийн нам хүртэл байгуулаад амжсан. Тодруулбал Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг байгуулж, даргаар нь ажиллаад нэг хэсэг л шуугиан тарьсан.

Гэтэл тэрбээр энэ жилийн сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаасаа биш харин АН-аас нэр дэвшинэ хэмээн сошиал хаягаараа бичжээ. Тодруулбал “Би АН-аас нэр дэвшинэ. Хүн болгон асуугаад төвөгтэй юм. Нэгмөсөн хариулъя” гэсэн байна. Харин Л.Эрдэнэчимэгийн хувьд сэнтийгээсээ бууснаас хойш Ардчилсан намынхаа арын албыг хашихын зэрэгцээ хувиан бизнесээ цэцэглүүлсээр яваа. Түүнийг ойр тойрных нь эх сурвалжын хэлж байгаагаар дахин дэвших нь тодорхой болж байна.  

Л.Эрдэнэчимэг Г.Уянга нарын  улс төр дагасан нөхөрлөл тамхины хуулийн ард гарч чадсан сонгуулийн сэнтийд дахин хамтдаа залрах хэмжээнд хүрч чадаагүй.

Ямартай ч тэдний сархадын ард саваагүйтсэн хэргийг ард түмэн мартаагүй. Ирэх  сонгуульд ялалт байгуулан парламентийн сэнтийд хамтдаа тухалцгаах орон зай үлдсэн эсэхийг харах л үлдээ.

Сэтгүүлч З.Амаржаргал

Холбоотой мэдээ

Дэлхийн брендүүд “Мон Ирээдүй” ХХК-ийн боловсруулсан арьсыг сонгож байна | DAAM.MN

       Монгол улсын стратегийн гол түүхий эд нь уул уурхай, ашигт малтмал бус мал аж ахуй байх учи

19/07/2021

Б.Баатар: Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн. Тиймээс ганц хоёр боргое доо | DAAM.MN

Хэро энертайнментийн  захирал Б.Баатар  дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр: Баяр наадмын өдө

17/07/2021

Хурдан мориноос унасан хүүг уяач нь эрэмдэг байснаас “унтуулчих” гэж аавд нь хэлжээ | DAAM.MN

Монголчууд Үндэсний их баяр наадамаа дэлхийд сурталчлах дуртай. Мөн үүний зэрэгцээ хурдан морь унаач

13/07/2021