Шатахууны үнэ хэтдээ нэмэгдэх нөхцөл бүрдээд байна

15/04/2020 563

Дэлхийн зах зээлтэй холбоотойгоор Монголд шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр бууна гэж Засгийн газраас мэдэгдсэн. Дөрөвдүгээр сарын 13-наас үнэ бууж эхэллээ гэж сурталчилж байгаа боловч, иргэдийн гомдоллож байгаагаар орон нутагт үнэ буугаагүй, “СодМонгол”, “Петровис” компаниудын ШТС-ын үнэ буугаагүй хэвээр байна. Мөн, АИ-95 2240 төгрөгөөс 2050 төгрөг болж буурсаныг 300 төгрөгөөр буурсан гэж буруу сурталчилж байна хэмээн гомдоллож байгаа юм. Энэ талаар өнөөдөр АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өглөө. 

“Дэлхий даяар тонн тутамд 72 ам.доллараар доош буурсан. Иймд дөрөвдүгээр сарын 13-наас жижиглэнгийн үнэд өөрчлөлт орж, литр тутамд 300 төгрөгөөр буугаад байна” хэмээн мэдээллээ. 

Харин хэтдээ үнэ нэмэгдэх нөхцөл бүрдээд байгаа аж. Учир нь олборлолт явуулдаг улс орнуудтай ОПЕК хэлэлцээр хийсэн боловч, амжилтгүй болж, олборлолт буурсантай холбоотой үнэ нэмэгдэх болов уу гэсэн таамаг байна гэв.

Холбоотой мэдээ

Мьянмарт төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлэх явдал газар авчээ | DAAM.MN

Мьянмарт төрийн эргэлт болж, эрх мэдэл цэргийнхний гарт шилжсэний дараа ард түмний эсэргүүцлийн хөдө

09/12/2021

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК

09/12/2021

БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ | DAAM.MN

 БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “COVID-19”-ийн “BRII-196”, “BRII-198” нэртэй

09/12/2021