Баянхошууны замд долоон машин мөргөлдөж ноцтой зам тээврийн осол гарлаа

16/04/2020 826

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 2020 оны 4 дүгээр сарын 15-ны 21:35 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7  маркийн зургаан автомашиныг мөргөж 41 настай эмэгтэй О гэмтжээ. Hyundai Ston Truck маркийн машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна.

Уг хэргийг шалгаж эхэлжээ.

Том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд сайн анхаарахыг ТЦА-наас зөвлөлөө.

Өмнө нь дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянхошууны замд зуурмагийн машин унаж, долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарч, 3-80 насны 11 хүн гэмтэн нэг нь ГССҮТ-д эмчлүүлэх явцдаа амиа алдсан юм.

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022