Коронавирусийн халдвараар амиа алдсан хүний тоо 132.000 хүрлээ

16/04/2020 734

Дэлхий даяар шинэ коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо өнөөдрийн байдлаар хоёр саяын босгыг давж, амиа алдсан хүний тоо 132,000 хүрээд байна.

Үүнд 600,000 гаруй хүн халдвар авч, 27,000 гаруй хүн нас барсан үзүүлэлтээр АНУ дэлхийд тэргүүлжээ. Вирус эрчимтэй тархаж байгаатай зэрэгцэн АНУ-ын эдийн засаг ойрын саруудад огцом унахаар байгааг өчигдөр тус улсын Холбооны Нөөцийн банк мэдэгдсэн байна.

Сүүлийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан тоогоор дэлхийд тэргүүлж байгаа 10 улсын тоо баримтууд:

 УлсХалдварын тохиолдолЭндэгдэлХарьцаа
1АНУ 614,482  27,085 4%
2Испани 177,633  18,579 10%
3Итали 165,155  21,645 13%
4Герман 133,209  3,592 3%
5Франц 131,165  17,188 13%
6Их Британи 99,455  12,892 13%
7Хятад 83,318  3,342 4%
8Иран 76,389  4,777 6%
9Турк 69,392  1,518 2%
10Бельги 33,573  4,440 13%

Дөрөвдүгээр сарын 4-н хүртэл гурван долоо хоногийн хугацаанд АНУ даяар 17 сая хүн ажилгүй болсон бол ойрын саруудад дахин олон сая хүн ажилгүй болохоор байгааг тус банк анхааруулжээ.

Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг гүн хямарч, энэ оны нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь $9 их наядаар буурна гэж Олон Улсын Валютын Сан тооцоолсноо өчигдөр зарласан байна.

АНУ-ын цар тахлын хамгийн том голомт болсон Нью Йорк мужид амны хаалт заавал зүүх журам хэрэгжүүлэх болсноо мужийн захирагч Эндрью Куомо өчигдөр зарлажээ.

Олон нийтийн газруудад, бас хүмүүсээс хоёр метрээс илүү зайтай биеэ авч явах боломжгүй газруудад заавал амны хаалт зүүх зөвлөмж нь Баасан гарагаас эхлэн мөрдөгдөх юм.

Эхний үед зөвлөмжийг дагаагүй иргэдийг шийтгэхгүй харин худалдаа, үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчиддээ шаардлага тавихаар зохицуулсан тухай Куомо тайлбарлажээ.

Мягмар гарагт Нью Йорк мужид 752 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 11,000-ыг давсан байна. Үүнээс гадна тахлын үед Нью Йорк хотод нас барсан 3,800 хүнийг албан ёсны тоонд оруулах эсэх асуудал яригдаж байна. Тэдгээр хүмүүс коронавирусийн халдвараар нас барсан байх магадлалтай ч шинжилгээгээр эцэслэн тогтоогоогүй байгаа ажээ.

АНУ-ын нийт 50 мужаас 20 орчимд нь коронавирусийн тархалт өндөр биш үзүүлэлттэй байгаа тул тавдугаар сарын 1-нээс тэдгээр мужуудад хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн цуцалж магадгүй байгааг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ 20 орчим мужид тахлын нөхцөл байдал харьцангуй сайн байгаа тул тавдугаар сарын 1-нээс ч өмнө эдийн засгийг нь идэвхжүүлэх боломжтой гэж байв.

Европ тивд халдварын тоо нь өдрөөс өдөрт багасаж байгаа Герман улс өчигдөр хорио цээрийн дэглэмээ сулруулж, ирэх долоо хоногоос дэлгүүрүүдийг, тавдугаар сарын 4-нөөс эхлэн сургуулиудыг хэсэгчлэн нээх шийдвэр гаргажээ.

Германы холбооны улсад багтдаг 16 мужийн захирагч нар өчигдөр канцлерь Ангела Меркельтэй хуралдсаны дараа дээрх төлөвлөгөөг дэмжсэн байна.

Тэд дөрөвдүгээр сарын 30-нд дахин хуралдаж, тавдугаар сарын 3-наас хойш авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр болжээ.

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022