
Үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Холбогдох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулжээ. Журмыг Засгийн газрын ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд батлах юм байна.
Энэ талаар ХНХЯ-ын сайд С.Чинзориг ажилтнуудад 200 мянган төгрөг олгох журмын талаар мэдээлэл хийлээ.
С.Чинзориг: “Хувиараа хөдөлмөр эрхлэгсдийн нийгмийн даатгалаас зургаан сар чөлөөлөгдөнө. Төлснөөр бичилт хийх, нийгмийн даатгал төлсөн хугацаа тасалдахгүй байх журмуудыг тусгасан. Ингэхдээ ажилтан албан хаагчдын сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх юм. Гэхдээ журмыг энэ сарын 1-нээс эхлэн буюу ухрааж хэрэглэх юм. 200 мянган төгрөгийн урамшууллыг зөвхөн хувийн хэвшилд олгоно. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарахгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгал төлдөггүй аж. 1.1 сая хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог. Сар бүрийн 20-25-ны өдрүүдэд хүүхдийн мөнгийг олгодог. Энэ сараас эхлэн гурван сарын турш бүх хүүхдэд 20 биш 30 мянган төгрөг олгоно. Үүний тулд ямар нэг шинэ журам батлах шаардлагагүй.