Хүүхдийн 30.000 төгрөг өнөөдрөөс олгогдож эхэллээ

16/04/2020 1099

COVID-19 халдварын үеийн эдийн засгийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгохоор шийдвэрлэснээ танилцуулсан. 

Гурван сарын хугацаанд хэрэгжих уг шийдвэр Монгол Улсын 18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд хамаарах юм. 

Засгийн газрын энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж, хүүхдийн 20 мянган төгрөг 10 мянгаар нэмэгдэн, 30 мянга болж дансанд нь орж эхэлсэн байна. 

Ийнхүү хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 34.2 тэрбум төгрөгийн тодорхой хувийг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоосонтой холбоотойгоор хэмнэсэн зардлаас гаргаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ

Мьянмарт төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлэх явдал газар авчээ | DAAM.MN

Мьянмарт төрийн эргэлт болж, эрх мэдэл цэргийнхний гарт шилжсэний дараа ард түмний эсэргүүцлийн хөдө

09/12/2021

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК

09/12/2021

БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ | DAAM.MN

 БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “COVID-19”-ийн “BRII-196”, “BRII-198” нэртэй

09/12/2021