Бээжин хотын сурагчдын хичээл энэ сарын 27-ноос эхлэнэ

17/04/2020 594

Бээжин хотын Онцгой байдлын комисс 4 дүгээр сарын 12-ны өдөр ээлжит хэвлэлийн хурал хийж, Бээжин хотын сургуулиудын танхимын сургалт эхлэх тодорхой хугацаа болон элсэлтийн ерөнхий шалгалтын товыг зарласан байна.

Хятадын Коммунист намын Төв хорооноос дэвшүүлсэн “Ковид-19” халдварын тархалттай тэмцэх, хумих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэхийн хамтаар улс орны эдийн засгийг сэргээж, үйлдвэрлэлт, ажил эрхлэлтийг эхлүүлэх үндсэн зорилтын дагуу, багш, сурагчдын эрүүл мэнд, амь насыг тэргүүн эгнээнд тавьж, сурагчид болон нийгмийн сэтгэл зүйн төлөв байдлыг хэвийн байлгах үүднээс онцгой байдлын зэргээ бууруулахгүй ч эхний ээлжид 4 дүгээр сарын 27-ны өдөр Бээжин хот даяар ахлах сургуулийн 3 дугаар анги буюу төгсөх ангиуд, 2 дугаар ээлжид 5 дугаар сарын 11-ний өдрөөс дунд сургуулийн 3 дугаар ангиуд хичээллэж эхлэх бэлтгэлийг ханган ажиллах шийдвэр гаргасан тухай мэдэгдэв.

Хичээл эхлэхтэй холбогдуулан дараах анхааруулгыг нийт эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, багш нарт хандан гаргасан байна. Үүнд,

  • Сургуулийн дотоод орчинд сурагчдыг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, анги сэлгэж явахгүй байх,
  • Сургууль гэр хооронд зорчихоос өөр маршрутаар явахгүй байх,
  • Гадны иргэдийг сургуулийн орчинд нэвтрүүлэхгүй байх,  
  • Эцэг эхчүүд хүн олон цугласан газраар явахгүй байж, урьдчилан сэргийлэх хамгаалалтыг тогтмол хийж байх,
  •  Ангийн сурагчдын халууныг өдөрт 2 удаа хэмжих,

Сэжигтэй тохиолдол илэрвэл тусгайлан бэлтгэсэн бүсэд тусгаарлалт хийж, мэргэжлийн байгууллагад хандах, улмаар ангиар нь хичээл орохыг зогсоох, онц нөхцөл байдал үүссэн тохиолдолд сургуулийн хэмжээнд хичээл орохыг зогсоох арга хэмжээг дээд шатны боловсролын байгууллагаас авна.

  • Сургуулийн орчинд амны хаалттай байх,
  • Сургуулийн эд хогшил болон нийтийн талбайн халдваргүйжүүлэлтийг, тогтмол хугацаанд хийж байх,
  • Анги танхимын агаарын солилцоог нэмэгдүүлж, ангийн ариутгалыг өдөрт 2 удаа хийх,
  • Хичээл эхлэх үед нийтийн эрүүл мэндийн боловсрол болон вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай хичээл орох,
  • Сургуулийн нийтийн агааржуулалтын системийг ойрын хугацаанд ашиглахгүй байх зэрэг болно.  

Бусад ангийн хичээл эхлэх хугацааг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан жич зарлана гэв. Цэцэрлэг болон сургалтын төвүүд ойрын хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулав.

Бээжин хотын хэмжээнд их дээд, сургуулиудын хичээл цахим хэлбэрээр явагдаж байгаа ч сургууль цуглах хугацаа тодорхойгүй 

Бээжин хотын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд, дунд сургуулийн анги дэвших шалгалт 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон байна.

Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан Бээжин хотын Онцгой комиссоос Бээжинд суралцдаг бусад хот, муж, ӨЗО, олон улсын сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгч нар 14 хоногийн өмнө Бээжин хотод буцан ирж, нуклотидын тест өгч, 14 хоног тусгаарлагдсан байх ёстойг анхааруулав.

Бээжин хотын хэмжээнд, их дээд, сургуулиудын хичээл цахим хэлбэрээр явагдаж байгаа ч сургууль цуглах хугацаа тодорхойгүй хэвээр байна. Учир нь их, дээд сургууль цуглах үед улс орон даяар шилжилт хөдөлгөөн ихсэж, БНХАУ-ыг зорин ирэх гадаад оюутны урсгал мөн нэмэгдэх тул вирусийн халдварын тархалтын дотоод болон гадаадын нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай байгаа тухай Бээжин хотын Онцгой байдлын комиссоос мэдэгдсэн талаар тус улсад суугаа манай Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021