Амны хаалт зүүхгүй бол нийтийн тээврээр зорчуулахгүй

20/04/2020 1022

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалтаа зүүж хэвшүүлэх тал дээр  нийтийн тээврийн автобусанд шугамын шалгалт тогтмол хийж байна.

Энэ үеэр эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж зорчихыг  иргэдэд анхаарууллаа.

Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авч байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох хариуцлага тооцох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон байна.  Дашрамд хэлэхэд, нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах ажилтнууд хуваарийн дагуу өглөөний эх авалт, оройн буултаар үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг баазууд дээр тогтмол шалган ажиллаж байна.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022