НӨАТ- ын буцаан олголтын хоёр хувийг нэмэх хуулийн төслийг буцаажээ

20/04/2020 579

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулахдаа, НӨАТ-ын тухай хуулиар бараа, ажил, үйлчилгээний борлуулсан орлогод 10 хувиар татвар ногдуулж байгаа нь иргэд, жижиг аж ахуйн нэгжид ихээхэн дарамт учруулж байгааг тэмдэглэсэн. Тиймээс НӨАТ-ыг таван хувь болгож багасгахаар хуулийн төслийг боловсруулсныг танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Албан татварыг нэг хувь болгож, буцаан олгох нь ес хувь байх саналыг илэрхийлэхийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Н.Оюундарийн өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.

УИХ-ын гишүүн О.Батнасан: НӨАТ-ын хувь хэмжээг багасгахыг дэмжиж байгаа ч татвар төлөгчдийг бүртгэлжүүлэх боломжгүй байгааг анхаарч хялбаршуулсан татварын хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн санал гаргасан.

НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛҮҮДИЙГ БУЦААВ

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. НӨАТ-ын хувь хэмжээ нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага, урамшууллыг сугалааны тохирлоор олгож байгаа нь шударга бус үйлдэл гэж үзээд НӨАТ-ын буцаан олгох хувь хэмжээг таван хувиар нэмэгдүүлж, долоон хувь болгох хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр худалдан авалтыг эрчимжүүлж, далд эдийн засгийн хэмжээг багасган татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх, тэдэнд ногдох татварын ачааллыг бууруулж татварын тэгш, шударга байх зарчмыг хангана гэж үзсэн байна. Тус хуулийн төслийг Төсвийн байнгын хороо энэ сарын 14-нд хэлэлцэж, үзэл баримтлалын хувьд хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, Н.Оюундарь нар үг хэлж, байр сууриа илэрхийлж, НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг долоон хувь болгох хуулийн төсөл уналаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслийг унагаах гэж их чардайжээ. Ингээд Төсвийн байнгын хорооны гишүүд төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учраас “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоол батлагдсан байна.

Холбоотой мэдээ

Мьянмарт төрийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хоригдлуудыг хүчирхийлэх явдал газар авчээ | DAAM.MN

Мьянмарт төрийн эргэлт болж, эрх мэдэл цэргийнхний гарт шилжсэний дараа ард түмний эсэргүүцлийн хөдө

09/12/2021

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна | DAAM.MN

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК

09/12/2021

БНХАУ “COVID-19”-ийн хоёр эмэнд яаралтай журмаар зөвшөөрөл олгожээ | DAAM.MN

 БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын үндэсний газар “COVID-19”-ийн “BRII-196”, “BRII-198” нэртэй

09/12/2021