Гурвалжингийн гүүрийг засварлахыг тулд хөдөлгөөнийг өөрчилнө

20/04/2020 546

Уг гүүр нь 108 метр урт, 28.5 метрийн өргөнтэй төмөр бетон хийцтэй бөгөөд  2007 онд ээлжит засвар хийж байжээ. Одоогийн байдлаар гүүрний хоёр хэсэгт хэв гажилт үүссэн, эвдрэл ихтэй байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар Тээврийн цагдаагийн албанаас “Дөрөвдүгээр сарын 22-ны 22:00 цагаас 27-ны 06:00 цаг хүртэл Гурвалжингийн гүүрийг засварлахтай холбогдуулан хөдөлгөөнийг түр хугацаагаар өөрчлөн зохион байгуулна. Ингэхдээ нэг урсгалд эсрэг хөдөлгөөнөөр зохион байгуулах тул иргэд хөдөлгөөн зохицуулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна.

Гурвалжингийн гүүр нь эвдрэл ихтэй, томоохон нүхнүүд үүссэн байдгаас хөдөлгөөний эрчим сулрах, замын зохиомол түгжрэлд үүсэх гэх мэт асуудал гардаг. 

Засварын хугацаанд тухайн орчимд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэд, жолооч та бүхэн аль болох тухайн замаар зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг хүсэж байна” хэмээв.

Гурвалжингийн гүүр нь 1989 онд ашиглалтад орж байжээ.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021