Нийслэлийн бүх товчоод дээр орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан

22/04/2020 841

УОК-оос Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг өчигдөр орой 21:00 цагт бүрэн хаах шийдвэр гаргаж, хэрэгжүүлээд байгаа билээ.  Замын хөдөлгөөн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 хүртэл хаагдана. Энэ шийдвэр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хэрэгжиж эхэлсэн.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Сэлэнгэ, Дархан-Уулаас бусад аймгаас ирэх тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй. Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай, Өлзийт, Баруунтуруун, Эмээлт, Гүнтийн товчоод болон 361-ийн гарам дээр орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан.

Урд шөнө 01:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийг асуумж авч нэвтрүүлсэн. Энэ цагаас хойш нийслэл хот руу тээврийн хэрэгслийг нэвтрүүлээгүй.

Тиймээс ард иргэд коронавирусийн халдвараас өөрсдийгөө хамгаалж, орон гэртээ оршин суугаа газраа хязгаарлалтын дэглэмийг барих шаардлагатай байна” гэв.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022