ЭМЯ:Дахин нэг тохиолдол илэрч ХАЛДВАРТАЙ хүний тоо 35 хүрлээ

22/04/2020 380

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.22/ коронавирусийн цар тахлын талаарх дэлхий дахин болон дотоодын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд дэлхийн дахинд коронавирусийн халдварын талаар мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 5242-оор нэмэгдэж, 53 мянга болж, 51 хүн нас барсан байна. Мөн Буриадад 163, Эрхүүд 168 тохиолдол бүртгэгджээ. Бүх бүртгэгдсэн 3000 гаруй тохиолдол нь Москва хотод бүртгэгдсэн учраас өнөөдрөөс тус хотод шинэ дэглэм тогтоож эхэлжээ.

Манай улсад ажиглалтад 1222 хүн байгаа бөгөөд шинээр 38 хүн нэмэгдэж, 43 хүн ажиглалтаас гарчээ.

Манай улсад 24 цагийн утсанд 246 дуудлага ирсэн бөгөөд ОХУ, Ирландаас холбогдож мэдээлэл авсан байна. Утасны гол дуудлага нь коронавирусийн урьдчилан сэргийлэх чиглэлээр байгаа бөгөөд өсвөр насны хүүхдүүд гадаа олноороо тоглох, маск зүүхгүй байгаа талаар гомдол ирж байгаа гэв. ДЭМБ-аас цар тахал бидний өмнө байгаа учраас дэлхий даяар хамтран ажиллахгүй бол биднийг хамгийн хүнд үе хүлээж байгааг анхааруулсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д:Нямхүү: Хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч, тандалт хийж байна. Ингээд 25 шинжилгээ хийж үзэхэд коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн тохиолдтой хамт байсан гэр бүлийн хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Ингэснээр Монголд 35 тохиолдол илэрч, найм нь эдгэрсэн бөгөөд бусад нь эмчлэгдэж байна.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021