
Өнөөдөр /2020.04.22/ Баруун дөрвөн зам орчимд буюу “Max Mall” их дэлгүүрийн замын эсрэг талд автомашин шатлаа. Машины урд хэсгээс эхлэн гал ноцож, 2-3 минут болсны дараа Онцгой байдлын алба хаагчид ирж галыг унтраан, автомашиныг дэлбэрэх, бүрэн шатах аюулыг үгүй болгожээ.