Герман улсад COVID-19-ын вакциныг туршина

23/04/2020 340

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдварын эсрэг шинэ вакцины туршилт эхлэх гэж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ХБНГУ-ын биотехнологийн компани COVID-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авсан байна. Хүний бие дээр турших эмнэл зүйн туршилтыг эхлүүлэх зөвшөөрлөө Герман улсын эрх бүхий байгууллагуудаас авжээ. 

Туршилтын эхний шатанд 18-55 насны харьцангуй эрүүл 200 хүнийг хамруулах ба амжилттай болсон тохиолдолд хоёр дахь шатанд эрсдэл өндөр бүлгийнхнийг хамруулж туршилтыг үргэлжлүүлэх юм байна.

BNT-162 гэж нэрлэгдэж байгаа уг вакцины кандидатыг тус компани нь эм үйлдвэрлэлийн салбар дахь үндэстэн дамнасан корпорац болох Фрайзер компанитай хамтран гаргаж авсан гэж хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна” гэсэн мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021