С.Амарсайхан: Айл өрхүүд гал түймрийн аюул осолд өртөх эрсдэл өндөр байна

27/04/2020 606

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр мэдээллийн эхэнд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хийж байгаа газруудад 25 зөрчил өнгөрсөн өдрүүдэд бүртгэгджээ. Айл өрхүүдэд гал түймрийн аюул осолд өртөх эрсдэл өндөр байна.

Тухайлбал, Эргүүлийн хугацаанд Сүхбаатар дүүргийн Өвөрсогоотын аманд 6 га газар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгайд 1 га газар, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд 2.5 га газар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын 10 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Сүүл даваанд 6 га газарт гарсан ой хээрийн түймрийн дуудлага дээр нийт 265 алба хаагч цаг тухайд нь очиж ажилласан байна.

Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн нутагт орших Зайсангийн аманд 2.5 га газар, Арцатын аманд 8 га газар гал түймэрт өртжээ. Галт түймрийн дуудлагаар нийт 86 алба хаагч очиж ажилласан.

Хаврын хуурайшилт ихтэй, гал түймрийн аюул учирч болзошгүй тухай иргэдэд байнга зөвлөж, уриалж байгаа ч харамсалтай нь зарим иргэд хувцас шатаах,санамсаргүй байдлаар гал тавих зэргээс шалтгаалан ой хээрийн түймэр дэгдэж,  халдварт өвчинтэй тэмцэж байгаа энэ үед Онцгой байдлын алба хаагчдад ихээхэн ачаалал үүсгэж байгаа.

Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.

Энэ ташрамд хэлэхэд, өчигдөр Богд ууланд гарсан гал түймрийг унтраахад мотоциклын клуб иргэд оршин суугчид болоод залуус олон зуугаараа ирж алба хаагчдад тусалсан. 

Нийгмийн хариуцлагаа биелүүлж, эх оронч сэтгэлээр хандсан иргэддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэв.

Холбоотой мэдээ

Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, “Хөх Баянбулаг” ХХК болон

17/05/2022

300 тэрбум төгрөгөөр 50 га талбайд хүлэмж барихад нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангана | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус компани

17/05/2022

Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон хүүхдийг олжээ | DAAM.MN

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар /аймгийн төвөөс б

17/05/2022