Малчдын зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлж эхэллээ

29/04/2020 418

Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд төлөвлөгөөт арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурч, арилжааны банкуудаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан Засгийн газар, Монголын Банкны холбоотой харилцан тохиролцсоны дагуу Төрийн банкнаас энэ хэцүү цаг үед малчдаа дэмжин ажиллаж эхэллээ.

Төрийн банкнаас ирүүлсэн мэдээллийн дагуу улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд: 

  • Малчны зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх;
  • Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлийг чөлөөлөх;
  • Зээлийн хугацааг 6 хүртэл сараар сунгах, 6 хүртэл сарын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, хүүний төлбөрийг орлоготой нь уялдуулж уян хатан байдлаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж, холбогдох чиглэлийг бүх салбар, нэгжүүддээ хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төрийн банкнаас санхүүгийн хүндрэлд орсон малчдын хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авч, шийдвэрлэх тул иргэд та бүхэн Төрийн банкны холбогдох салбарт хандан, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021