Автомашины улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сард татвараа төлнө

01/05/2020 524

Таны тээврийн хэрэгслийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаж татвараа төлөх ёстой.

Тодруулбал, таны автомашины улсын дугаар:

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуваарьтай.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликэйшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mnwww.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх боломжтой.

Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломж бий.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mnwww.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй.

Ингэхдээ авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах юм.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банканд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

Татвараа төлж болох газруудын байршил, цагийн хуваарийг танилцуулж байна. 

  1. Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа ~ Баасан: 09:00 – 18:00 Бямба, Ням : Амарна
  2. Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/ Даваа ~ Баасан: 09:00 – 18:00 Бямба, Ням : Амарна
  3. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ Даваа ~ Баасан: 09:00 – 18:00 Бямба, Ням : Амарна
  4. Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 – 20:30 Бямба, Ням: 09:00 – 19:00
  5. Да хүрээ худалдааны төв  Мягмар ~ Ням: 08:30 – 17:30 Даваа : Амарна

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнс

17/05/2022

Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ | DAA.MN

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Н

17/05/2022

Нийслэлийн удирдлагууд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа | DAAM.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах алба

17/05/2022