Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 80,889 шинэ тохиолдол бүртгэгджээ |ДААМ.МН

04/05/2020 698

Шинэ төрлийн коронавируст цар тахалд хамгийн их өртөөд байсан Франц, Итали, Испани улсуудад өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын оргил үеэс хойшхи хамгийн бага нас баралт бүртгэгджээ. Тодруулбал, Францад 135 хүн, Испанид 164 хүн, Италид 174 хүн нас барсан байна.

Францын эмч нар тус улсад анхны халдвар бүртгэгдэхээс өмнө коронавирус орж ирснийг нотолжээ. Анхны тохиолдол бүртгэгдэхээс сарын өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны үеэр уушгины хатгалгаа болон бусад томуугийн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 24 хүнийг нөхөн шинжилгээнд хамруулахад эдгээр хүмүүсээс шинэ төрлийн коронавирусийн эсрэг биет илэрсэн байна. Энэ нь тэдгээр хүмүүс коронавирус тусаад эдгэрсэн гэсэн үг юм.

Франц улс энэ сарын 11-нд хөл хорионы дэглэмийг цуцалж, сургуулиудыг нээхээр төлөвлөж байна. Мөн зайлшгүй шалтгаанаа бичиг баримтаар нотолсон иргэдийг гэрээсээ 100 километр дотор аялахыг зөвшөөрөх тухай, зарим үйлчилгээний байгууллагуудыг нээхээр ажиллаж байна.

Харин ОХУ-д байдал хүндэрсээр байгаа ба хоногт 10 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ нас баралтын түвшин бусад улс орнуудтай харьцуулахад бага хэвээр байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 134,687 болсон бол нэмж 58 хүн нас барснаар нас барагсдын тоо 1,280 болжээ. Эдгэрсэн хүний тоо 16 мянга давсан байна.

Их Британид 315 шинэ нас баралт бүртгэгдэж, АНУ, Италийн дараа нас баралтын тоогоороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байна. Гэхдээ Их Британийн эрх баригчдын хэлснээр дэгдэлт дээд цэгтээ хүрсэн бөгөөд шинээр эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо буурч байгаа аж.

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 80,889 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 3,562,260 хүрлээ. Мөн нас баралт 3,430-аар нэмэгдэж, нийт нас барагсдын тоо 248,093 болсон бол эдгэрсэн хүний тоо дэлхий дахинд 1,153,050 болжээ.

Халдварын тохиолдлын тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээлэл, 2020.05.04-ний 08.00 цагийн байдлаар:

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022