С.Бямбацогт: 2030 онд ядуурлыг 15 хувьд, 2040 онд 10 хувьд, 2050 онд 5 хувьд хүргэнэ

04/05/2020 587

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.05.04/ хуралдаж, хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийнхээ талаар мэдээлэл хийлээ.  Тус бүлгийн зүгээс “Алсын хараа-2050” хөтөлбөрийг сонгуулиас өмнө хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “Өнөөдрийн бүлгийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Засгийн газраас өргөн барьсан“Алсын хараа-2050” хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэ асуудлыг энэ долоо хоногт амжиж хэлэлцэх шаардлагатай байна. Сонгуулиас өмнө шийдвэрлэх нь зүйтэй. Энэ чиглэлээр УИХ-аас С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлоготой байхыг хуульчилсан. Энэ дагуу “Алсын хараа-2050” бодлого боловсруулсан. Үүнийг энэ долоо хоногт батална. УИХ -д суудалтай бүх намуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.Мөн Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилтыг “Алсын хараа-2050”-д суулгаж байна. Тухайлбал, 2030 онд ядуурлыг 15 хувьд, 2040 онд 10 хувьд, 2050 онд 5 хувьд хүргэнэ гэдэг зорилт тавьж байгаа. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17 мянга 500 доллар байхаар тооцсон байсан бол дахин тооцоолол хийж 12 мянга орчим доллар байхаар тооцлоо.

Холбоотой мэдээ

Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, “Хөх Баянбулаг” ХХК болон

17/05/2022

300 тэрбум төгрөгөөр 50 га талбайд хүлэмж барихад нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангана | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус компани

17/05/2022

Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон хүүхдийг олжээ | DAAM.MN

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар /аймгийн төвөөс б

17/05/2022