О.Баасанхүү: Хууль зүйн сайд нь хуулийн хулгайч, 22 жил хууль хулгайлж байна |ДААМ.МН

04/05/2020 624

УИХ дахь АН-ын зөвлөлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү орсноор бүлэг болж, бүлгийн анхны хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ. Хэвлэлийн хурлыг бүлгийн дарга Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар хийсэн юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Шүүхийн тухай хуулиудыг хэлэлцэж, ирэх долоо хоног гэхэд дуусах төлөвтэй байна. Дэгийн тухай хуульд гэхэд энэ долоо хоногт хэлэлцэнэ. Эл хуулиар УИХ-ын даргын болон гишүүдийн эрх үүргийг зааглах, дэглэх гэж оролдсон. Хэлэлцүүлгийг хаалттай хийх байдал руу оруулсныг бид эсэргүүцэж байна.

ҮХНӨ-өөр тавдугаар сарын 25-нд Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах ёстой. ҮХНӨ-ийг хэрэгжүүлэх эсэх нь дагаж мөрдөх журмын хуулиар зохицуулагдана гээд байх юм. Үндсэн хуулиас давуу зэрэгтэй, түүнтэй адил хууль гэж байхгүй. Тавдугаар сарын 25-нд Засгийн газар бүтцэдээ өөрчлөлт оруулахгүй бол чадамжгүй болно. Аль аль талдаа анхаарахыг сануулж байна. Энэ долоо хоногт Ардчилсан нам байр сууриа илэрхийлнэ. Гуравдугаарт шүүх засаглалын тухай хууль.

Цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлье. Өнөөдөр тариалалт оройтлоо. Үрийн будаанд 150 тэрбум төгрөг тавьсан, яасан бэ? Үрийн будаа 10 мянган тонноор дутахаар байна. Энэ бол 100 мянган га-д бага тариална гэсэн үг. Намар хүнсний хомсдолд орох вий гэж бид санаа зовж байна. Нүүрсний экспортын нэгдүгээр улирлын тайлангаас харахад орлого 1 их наядаар тасарсан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “УИХ тавдугаар сарын 25-наас өмнө завсарлах гэж байна. Энэ бол хуулиас зугтаж байгаа хэлбэр. Тавдугаар сарын 25-нд шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлнэ. Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ солих ёстой. 16 давхар дээлээ тайлах ёстой. Хууль зүйн сайд нь хуулийн хулгайч. 22 жил хууль хулгайлж байна.

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022