Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу СӨХ-дод шалгалт явуулна

21/01/2020 175

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тухай захирамжийн 1.6-д “Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг давхар эрхлэх барилгын компани, хувийн орон сууцны конторын үйл ажиллагааг таслан зогсоож, тухайн байрны оршин суугчдын бүх нийтийн хурлаас Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, бүртгэх”, 1.7-д “Хууль бусаар байгуулагдсан Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг таслан зогсоох, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ажилд үнэлэлт өгөх ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж, ажил үйлчилгээний түвшинг сайжруулах арга хэмжээ авахыг даалгасан.

Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр нийслэлийн Захирагчийн ажлын албанаас албан даалгавар, мэдэгдэл ирүүлжээ. Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гарган ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг хуралдаж захирамжийн дагуу хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ-дын нэгдсэн хурлыг зохион байгуулан, хяналт шалгалт явуулах удирдамжийг танилцуулахаар боллоо. СӨХ-тэй холбоотой оршин суугчдаас ирүүлсэн гомдол мэдээллийг нэг бүрчлэн хянан, холбогдох арга хэмжээг авч, ажил үйлчилгээний түвшинг сайжруулж ажиллах юм.

Холбоотой мэдээ

Эхнэр хүүхдүүдээ шатаахыг завджээ | DAAM.MN

Энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймагт эхнэр , хоёр хүүхдээ шатахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал:

22/10/2021

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021