З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал энэ сарын 22-нд товлогджээ

21/01/2020 331

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ болон Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 22-нд товлогджээ.

Прокуророос тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.

Холбоотой мэдээ

ХӨГЖЛИЙН БАНКИНД 12 ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧДИЙН НИЙТ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БАГЦ ЗЭЭЛИЙН АСУУДАЛ БАЙНА | DAAM.MN

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэ

18/05/2022

Ч.ХҮРЭЛБААТАР: Б.ЛХАГВАСҮРЭН УИХ-ЫН ЭЗБХ, АЖЛЫН ХЭСЭГТ ТҮЙ МАЙ ГЭЖ, САЛААВЧ ӨГЧ БАЙНА. ЯАСАН ИХ ЭРХ МЭДЭЛ, БЯРТАЙ БАЙНА АА | DAAM.MN

Эдийн засгийн байнгын хорооны /ЭЗБХ/ хуралдаан болж байна. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.

18/05/2022

Засгийн газар хуралдаж байна | DAAM.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар: Эрчим хүчний хөгжлийн төслүүдийн

18/05/2022