УСАН ОРГИЛУУРТ ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖЭЭ | DAAM.MN

17/05/2022 93

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны дэргэд байрладаг усан оргилуурыг цар тахлын улмаас хоёр жил хэртэй ажиллуулаагүй. Тэгвэл энэ зун усан оргилуурыг ажиллуулахаар бэлтгэж, техникийн шинэчлэл хийж, гэрэлтүүлгийг сайжрууллаа. Олон жил ажилласнаас тоног төхөөрөмж нь элэгдэж, насосны ажиллагаа гацсан, өнгөт гэрлүүд гандаж шарласан байсныг Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон шинэчлэн сайжруулжээ. Усан оргилуурын засвар, үйлчилгээнд цахилгаанчин, гагнуурчин, сантехникч мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг долоо хоногийн хугацаанд ажиллаж, ашиглалтад оруулсан байна. Хөгжимт усан оргилуур хэдийгээр ашиглалтад орсон ч тохируулга дуусаагүй, ажил үргэлжилж байна гэж мастер С.Батболд мэдээллээ.

Эрдэнэтчүүдийн очих дуртай усан оргилуурт 12 Вт-ын 240 ширхэг лед гэрэл, долоон метрийн өндөр, 2.2 кВт-ын 10 насос сольж суурилуулсан байна. Мөн тэжээлийн блок, төв удирдлагын системийг “Анд энерги” компанитай хамтран сайжруулан шинэчилжээ. Ингэснээр хүчин чадал нэмэгдэж, гэрэлтүүлгийн чанар өмнөхөөсөө сайжирсан. Удахгүй интернэт сүлжээ тавьж, дууны сонголтыг өргөжүүлэхээр ажиллаж байна. Түүнээс гадна тус хамт олон энэ долоо хоногт гэрэлт гудамжийг шинэ өнгө төрхтэй нээхээр бэлтгэж байна.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022