С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

18/05/2022 142

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа талаар тус сургуулийн С.Бат-Эрдэнэ багш мэдээлэл хийлээ.  “29 дүгээр сургуулийн захирал Н.Оюунсувд нь багш нартай харилцахдаа үнэхээр хэцүү, дарамттай байдаг. Өмнө нь 10 гаруй хүнийг ажлаас үндэслэлгүй халж байсан. Одоо бага ангийн хоёр ч багшийг хууль бусаар ажлаас нь чөлөөллөө. Намайг журнал хөтөлсөнгүй, хуучин тоног төхөөрөмж зарж үрсэн гэж үндэслэлгүй шалтгаанаар нэг хоногийн өмнө гэнэт халсан. Би өнгөрсөнд онд технологи, дизайны багшаар 29 дүгээр сургуульд ажилд орох гэрээ байгуулсан. Тухайн үед технологийн кабинетад хичээл орох нөхцөл байгаагүй. Тиймээс 1989 оны хуучин багаж, тоног төхөөрөмжийг зарж, ангид засвар хийх талаар сургуулийн захиргаатай ярилцаж, зөвшилцсөн. Ингээд хувиасаа хоёр сая гаруй төгрөг гаргаж, хуучин багажийг 700 мянган төгрөгт борлуулж ангиа янзлахад зарцуулсан. Хүүхдүүдийг сайхан орчинд сургая хэмээн хандаж сэтгэл гаргасан. Гэтэл хүч хөдөлмөрөө зориулж, мөнгө төсөв гаргачхаад эцэст нь өөрөө хохироод зогсож байна” гэв.  “Энэ хүн авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй юм. Ажилдаа ороод сар гаруй хонож байна. Гэтэл хоёр ч хүнийг халлаа. Мэдээж багш нарын зүгээс гомдолтой байгаа. Түүнийг захирлаар буцаад томилогдоход бага ангийн багш нар “Биднийг дахиад дарамтлах болов уу, хэдүүлээ яах вэ” гэж ярилцсан юм билээ. Гэтэл шууд халчихсан. Холбогдох яамныхан нь юу бодож байгааг мэдэхгүй. Өөрсдөө энэ хүнтэйгээ ажиллаад үзэх юм уу, тэгвэл ойлгох байх. Ажилчдынхаа үзэл бодлыг сонсдоггүй ийм л хүн” хэмээн хэллээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022