Хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсооно

21/01/2020 175

Хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас шалтгаалан нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хязгаарлаад байсан юм.

Он гарснаар хязгаарлалтын хугацаа дууссан тул орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийг бүртгэх ажил энэ сарыг дуустал хэвийн үргэлжилнэ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс сонгууль болсны дараах өдрийн 00:00 цаг хүртэл Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсооно гэдгийг УБЕГ -аас мэдээллээ

Орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг зогсоосон хугацаанд буюу 2018 онд 6,568 иргэн Улаанбаатарт шилжин ирж, 6,328 иргэн орон нутаг руу шилжсэн байна. Шилжиж ирсэн иргэд нь

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл,
  • Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан тул нийслэлийн иргэнээр бүртгэгджээ.

2019 оны шилжилт хөдөлгөөний статистик мэдээлэл Хүн ам, орон сууцны тооллогын дараа гарна гэдгийг нийслэлийн Статистикийн газраас хэлсэн юм.

Сонгуулийн дараа өдрөөс эхлэн дахин шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эсэх нь тодорхойгүй байна.

Холбоотой мэдээ

Өнөөдөр манай улсын таван тамирчин өрсөлдөнө | DAAM.MN

Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөх юм б

28/07/2021

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд | DAAM.MN

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 18 цэгт 28 багийн 184 эмч, ажилтан ажиллаж, 8740 иргэн

28/07/2021

Улаанбаатарт 24-26 градус дулаан байна | DAAM.MN

  Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧ

28/07/2021