Финланд, Швед улсуудыг НАТО-д элсүүлэх тохиролцоонд хүрлээ | Даам.мн

29/06/2022 56

Оросын зэвсэгт хүчин Украин улсын нутаг дэвсгэрт халдан довтолсонтой холбоотойгоор Швед, Финланд улсууд олон жилийн турш баримталж ирсэн төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д гишүүнээр элсэх өргөдөл гаргасан билээ.

Гэвч тэдний хүсэлтэд Турк улс ганцаараа хориг тавьсан юм. Учир нь Анкарагийн эрх баригчдын “террористууд” гэж үздэг Курдийн салан тусгаарлагчдыг дээрх улсууд нутаг дэвсгэртээ орогнуулдаг гэсэн үндэслэлээр хориг тавьж байжээ. НАТО-д шинэ гишүүн элсүүлэхэд бүх 30 гишүүн орон 100 хувь санал нэгдсэн байх ёстой юм.

Харин өчигдөр Испанийн нийслэл Мадрид хотод эхэлсэн НАТО-гийн гишүүн орнуудын дээд чуулганы үеэр Турк улс хоригоо цуцалж, Швед, Финланд улсуудыг гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрчээ.

“Бид Финланд, Швед улсуудыг НАТО-д элсүүлэх тохиролцоонд хүрлээ. Энэ бол түүхэн шийдвэр юм” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр мэдэгджээ.

Ингэснээр Швед, Финланд улсууд аюулгүй байдлаа баталгаажуулж байна. НАТО-гийн дүрмээр бол аль нэг гишүүн оронд нь гаднаас зэвсэглэн халдвал хамгаалах үүрэг хүлээдэг.

Өчигдрийн уулзалтын дараа терроризмын эсрэг тэмцэлд хамтарч ажиллахаар тохиролцож чадсанаа Туркийн тал мэдэгджээ. Мөн 2019 онд Туркийн арми Сирийн умард нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотой Швед, Финланд улсуудын Анкарагийн эрх баригчдын эсрэг тавьсан зэвсэг нийлүүлэх хоригийг цуцлахаар болсон байна.

НАТО-гийн өргөжилтийг зогсоох зорилгоор Украин улсад зэвсэглэн халдсан ОХУ-ын эрх баригчдад энэ шийдвэр нь том цохилт болж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022