Наймдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд Монгол, Японы хамтарсан урлагийн тоглолт болно |Даам.мн

29/06/2022 61

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр наймдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд болох хоёр улсын хамтарсан урлагийн тоглолтын талаар санал солилцов.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан наймдугаар сарын 20-24-нд Япон Улсын парламентын гишүүн Ямагүчи Шүничи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилнаТус айлчлалын бүрэлдэхүүнд Япон Улсын парламентын гишүүн Ямазаки Масаяасү, Токүшима мужийн дэд захирагч, мөн Анан хотын захирагчаар ахлуулсан албаны болон бизнес, соёл, урлаг, спортын 170 орчим төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм. Айлчлалын үеэр Сүхбаатарын талбайд хоёр улсын хамтарсан урлагийн тоглолт болно. Энэ хүрээнд Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчид арга хэмжээ, айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Уулзалтын үеэр Хотын дарга урлагийн тоглолтыг зохион байгуулалтад хамтарч ажиллахаа илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022