Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2021 оны тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 19 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.9 сая хүн нас барж байгаа бол манай улсад 2021 оны байдлаар 5,981 хүн хорт хавдраар оношлогдож, 4,559 хүн нас баржээ |Даам.мн

29/06/2022 60

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хорт хавдрын үзүүлэлтийг харвал, элэгний хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр буюу 10,000 хүн тутамд зургаа байгааг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) мэдээлэв.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2021 оны тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 19 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.9 сая хүн нас барж байгаа бол манай улсад 2021 оны байдлаар 5,981 хүн хорт хавдраар оношлогдож, 4,559 хүн нас баржээ.

зураг

Түүнчлэн улаан хоолойн хорт хавдраар шинээр өвчилж буй 10 хүн тутмын ес нь, элэгний хорт хавдраар 10 хүн тутмын найм, умайн хүзүүн хорт хавдраар дунджаар дөрвөн хүн нас барж байгаа харамсалтай үзүүлэлт мөн байна.

Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг байна. Иймд эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдах нь аливаа өвчин эмгэгийг хүндрэхээс өмнө илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

зураг

зураг

зураг

зураг

Эх сурвалж: ҮСХ

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022