БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явсан Монголын 150 жуулчнаас 23 нь зургаадугаар сарын 22-нд сураггүй болсон бөгөөд иргэдийн нэг нь баригджээ |Даам.мн

29/06/2022 179

БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явж, хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан Монголын 23 иргэдийн нэг нь баригджээ. Тодруулбал, тухайн иргэн нь Жэжү усан боомтоос Мугпу руу зорчих гэж явж байхдаа биеийн байцаалтгүйгээсээ болж тус хотын цагдаа нарт баригдсан байна. Түүнд туслах гэж оролдсон МУ-ын иргэн(танил) баригдсан хүний хамтаар БНСУ-ын хилээр албадан гарах тушаал гарчээ.

Монголын 150 жуулчнаас 23 нь зургаадугаар сарын 22-нд сураггүй болсон бөгөөд тэд дөрвөн шөнө, таван өдрийн аялалд явж, 26-ны өдөр буцах ёстой байсан байна.

Тэд Солонгост 30 хоног байх боломжтой ба визний хугацаа долоодугаар сарын 21-нд дуусах аж.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад “Солонгосын талаас дипломат шугамаар албан ёсоор манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Энэ хүмүүс зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон. Зорчих хугацаа нь долоодугаар сарын 21-нд дуусна.  Тиймээс визний зөрчилтэй гэж үзэхэд арай эрт байна. Долоодугаар сарын 9, 14-нд Жэжүгээс наашаа нислэгтэй. Тиймээс тэр нислэгт амжаад  ирчих байх гэж найдаж байна” гэлээ.

Монгол Улсын Консулын албанаас дараах мэдэгдлийг гаргасан байна.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022