Өмнөд Солонгосын статистикийн газараас нийт айл өрхүүдийн 40 хувь нь ганц бие хүмүүс байна гэсэн тооцоо гаржээ |Даам.мн

29/06/2022 62

Гэрлэлт, төрөлт багасаж, иргэдийн насжилт нэмэгдэж буйтай холбоотойгоор 2050 онд нийт айл өрхүүдийн 40 хувийг ганц биечүүд бүрдүүлэх тооцоог Өмнөд Солонгосын засгийн газар гаргажээ.

Тухайлбал 2050 онд ганц биечүүдийн толгойлсон өрхийн тоо 9.05 саяд хүрч, нийт айл өрхүүдийн 39.6 хувийг эзлэх тооцоог Өмнөд Солонгосын статистикийн газар өчигдөр танилцуулсан байна.

2020 оны байдлаар ийм айлын тоо 6.48 сая буюу нийт өрхүүдийн 31.2 хувийг эзэлж байжээ.

Хэрвээ хүн амын өсөлт зогсож, төрөлтийн тоо буурсан хэвээр байвал ажиллах насны буюу 15-64 насны иргэдийн тоо эрс буурах аюул нүүрлээд байгаа.

Эдийн засгийн дарамт, нийгмийн чиг хандлага залууст гэр бүл зохиолгүй ганцаар амьдрахад гол түлхэц болж байна гэж үздэг.

2020 оны байдлаар ганц биечүүдийн хамгийн их хэсгийг буюу 18.8 хувийг 20-оод насныхан эзэлж, 16.8 хувьтай 30-аад насныхан удаалж байжээ.

Тэгвэл 2050 онд нийт ганц бие өрхүүдийн 42.9 хувийг 70-аас дээш насныхан эзлэх тооцоо гарсан байна.

Хүн ам нь хамгийн хурдтай хөгширч байгаа дэлхийн улс орнуудын нэгд Өмнөд Солонгос тооцогддог. 2025 онд тус улсын 65-аас дээш насны иргэдийн нийт хүн амд эзлэх хэмжээ 20 хувийг давах тооцоо бий.

Өмнөд Солонгосын хүн ам өнгөрсөн оноос эхлэн буурч эхэлсэн бол айл өрхийн тоо нь үүнээс 19 жилийн дараа буурч эхэлнэ гэж тооцоолжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022